Skip to content Skip to footer

AGRICULTURAL

MANUFACTURING

Байгальд ээлтэй, эх орны хөгжлийг хурдасгагч хүч болж, экспортыг дэмжсэн, харилцагчиддаа тогтвортой хамтрагч нь байх болно.

natural grass land

Бидний тухай

“Натурал Грасс Ланд” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 оны эхний хагасаас эхлэн “Малын гаралтай тос болон ясны үйлдвэрийн ”-н 2 төсөл хэрэгжүүлж Төв аймаг, Аргалант сум, Баянцогт уулын ард 2016 м2 талбайтай тосны үйлдвэр, 2116 м2 талбайтай ясны үйлдвэр барьж байгуулан, өнөөдрийн байдлаар өдөрт 30 тн тос буюу /жилийн 7620 тн /, үйлдвэрлэж экспортод гаргаж байгаа төдийгүй дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн экспортод гаргах туршилт, судалгааны ажлаа эхлүүлэн зөвшөөрлөө аваад байна.

Манай компани нь 1 жилд
  • Техникийн тос 10000 тн
  • Ясны бутармаг 2500 тн
  • Техникийн желатин 3000 тн
  • Ясны үнс 3000 тн
  • Пептон 1500 тн
Тус тус БНХАУ-руу экспортлох албан ёсны эрхтэй.

Эрхэм зорилго

Байгальд ээлтэй, эх орны хөгжлийг хурдасгагч хүч болж, экспортыг дэмжсэн, харилцагчиддаа тогтвортой хамтрагч нь байх болно.

Алсын хараа

Бид Монголдоо дэлхийн түвшний ХАА-н үйлдвэрлэлийг  бий болгоно.

Бидний үнэт зүйл

  • Хамт олон
  • Ёс зүй
  • Өндөр бүтээмж
  • Чанартай гүйцэтгэл
  • Тасралтгүй хөгжил
  • Хамтрагч байгууллагууд
бидний давуу талууд

Монгол хүний оюун ухаанаар бүтсэн төслийг хэрэгжүүлж, 100%-ийн зээлийн санхүүжилтээр бүтээн байгуулж, үйл ажиллагаа эхлүүлснээр гадаад валютын урсгалыг Монгол улсад оруулах бас нэгэн эх үүсвэрийг нээсэн билээ.

Малаас гарах яс болон өөх нь хаягдал болж, байгаль орчинд хор нөлөө үзүүлэх хэмжээнд хүрэх үед Манай үйлдвэр ашиглалтад орж, өөх, ясыг худалдан авч боловсруулснаар хаягдалгүй үйлдвэрлэл нэвтэрсэн.

Малын гаралтай тосыг дахин боловсруулснаар, хүнсэнд хэрэглэх ханасан тос үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, гадаад руу экспортлох боломжтой.

Малын ясыг боловсруулж, олон төрлийн бүтээгдэхүүн гарган авч, Үндэсний үйлдвэрлэлийн салбарт шинэлэг зүйлийн эхлэлийг тавих зорилготой.

Хаяг

Оффисын хаяг: Баянгол дүүрэг, 2-р хороо, Монгол түлхүүрийн байр, 212 тоот
Үйлдвэрийн хаяг: Төв аймаг, Аргалант сум, Баянцогт уулын ар, Хөшөөт баг, 403 тоот

Сошиал
Бидэнтэй нэгдээрэй

Хөгжүүлсэн: Slash creative © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан..

Subscribe for the updates!