Бидний Тухай

БИДНИЙ ТУХАЙ

Эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

“НЬЮ ГРИЙН ЛАЙФ” компани нь 2011 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Эдүгээ барилгын хуурай хольцийн хоногт 100 тн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат ажиллагаатай үйлдвэр ашиглалтанд оруулж, нийт 30 гаруй ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж, өргөжин тэлсээр байна.

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд таны хувь нэмэр хамгийн үнэтэй.

ЗОРИЛТУУД

  • Барилгын хуурай хольцоор дотоодын зах зээлийг хангах.
  • ОХУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох.

Манай үйлдвэр улсдаа хамгийн томд тооцогдох дотоодын хэрэгцээг бүрэн хангхуйц бүрэн автомат үйлдвэр юм. Бид Монгол улсад мөрдөгддөг MNS:6424 2013 стандарт мөрдөж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Та бүтээгдэхүүний дээжийг авч туршаад үзээрэй. Дээж үнэгүй.

НЬЮ ГРИЙН ЛАЙФ ХХК

Өнөөдрийн “НЬЮ ГРИЙН ЛАЙФ ХХК”

Өнөөдрийг хүртэл бид Монгол улсад барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “Нью жуулчин констракшн” ХХК, “OLD констракшн” ХХК, “Мотиваци” ХХК, “Дельта констракшн” ХХК, “Амно констракшн” ХХК, “Жигд хүч” ХХК, “Эко констракшн” ХХК, “Эрин интернэшнл“ ХХК,  “Женерал-Тек” ХХК  зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж тэдний найдвартай түнш байсан гэдэгт итгэлтэй байна.

Ирээдүйн “НЬЮ ГРИЙН ЛАЙФ ХХК”

Чанар бол бидний эрхэм зорилго.

Таны алтан цагийг хэмнэж, өөрсдөөс хамаарч чадах бүх төрлийн үйлчилгээг төгс хэмжээнд үзүүлэхийг эрмэлзэн, найдвартай түнш байж, хүсэл сонирхлыг тань дэмжин ажиллах болно.

Хурд бол хөгжлийн түлхүүр !!!

ЦАХИЛГААН ЗАРЦУУЛАЛТ БАГА
БҮРЭН АВТОМАТ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРЦ НАЙРЛАГА АЛДАГДАХГҮЙ
ХҮЧИН ЧАДАЛ ӨНДӨР

Та өөрийн барилгад сайн чанарын бүтээгдэхүүн хайж байна уу?